НүүрRR / R-Studio суулгах заавар

R / R-Studio суулгах заавар

Энэхүү нийтлэлээр Windows болон MacOS үйлдлийн систем дээр R болон RStudio-г суулгах зааварчилгааг тайлбарлая.

1. R-г суулгах

Алхам 1: R-г татаж авах

  • CRAN (Comprehensive R Archive Network) хуудас руу орно.
  • Windows үйлдлийн систем дээр суулгах бол “Download R for Windows” холбоосыг дарна.
  • Mac үйлдлийн систем дээр суулгах бол “Download R for macOS” холбоосыг дарна.

  • Windows: Дараа нь “base” хуудас руу орж, “Download R 4.x.x for Windows” холбоосыг дарж, хамгийн сүүлийн хувилбарыг татаж авна.

  • MacOS: Өөрийн Mac хувилбараас шалтгаалан M1-M3 эсвэл Intel installer-н аль нэгийг сонгож татна.

Алхам 2: R-г суулгах

  • Татаж авсан Installer файлыг ажиллуулна.
  • “Next” товчийг дарж программаа суулгана.

2. RStudio суулгах

Алхам 1: RStudio-г татаж авах

  • RStudio хуудас руу орно уу.
  • “RStudio Desktop” хувилбарыг сонгож, “Download RStudio for Windows/MacOS” холбоосыг дарж, хамгийн сүүлийн хувилбарыг татаж авна.

Алхам 2: RStudio-г суулгах

  • Татаж авсан суулгагч файлыг ажиллуулна.
  • Суурилуулах үйл явцыг эхлүүлж “Next” товчийг дарж программаа суулгана.

3. R болон RStudio-г ажиллуулах

Алхам 1: R-г ажиллуулах

  • R-г суулгасны дараа “Start” цэсээс хайж ажиллуулна.

Алхам 2: RStudio-г ажиллуулах

  • RStudio-г суулгасны дараа “RStudio”-г мөн “Start” цэсээс хайж ажиллуулна.
  • RStudio нь R-г ашиглахад илүү хялбар болгох график интерфэйстэй байдаг. R скрипт бичих, өгөгдөлд анализ хийх, график дүрслэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Нэмэлт зааварчилгаа:

RStudio Interface: RStudio интерфэйс нь дөрвөн үндсэн хэсэгтэй: Source (скрипт бичих хэсэг), Console (команд гүйцэтгэх хэсэг), Environment/History (тодорхойлогдсон хувьсагчид болон өмнөх командуудыг харах хэсэг), Output – Files/Plots/Packages/Help зэргийг агуулсан (файлууд, графикууд, багцууд болон тусламжийн хэсэг).

R Packages: Нэмэлт функцуудыг ашиглахын тулд R багцуудыг суулгах шаардлагатай. Үүнийг RStudio консолоос дараах командаар суулгана:

  install.packages("package_name")

Help and Documentation: R болон RStudio-д тусламж хэрэгтэй бол консолоос ?function_name командаар тухайн функцийн тусламжийн мэдээллийг харж болно.

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

R нь өгөгдөлд анализ хийх, статистикийн төрөл бүрийн шинжилгээ хийхэд зориулагдсан байдаг. R-ийн үндсэн ойлголтуудыг эзэмшсэнээр та R дээр ажиллах...
  • R
  • 7 сар 19, 2024
Энэхүү нийтлэлээрээ R дээр хэрхэн газрын зураг байгуулах тухай үзье. Газрын зураг байгуулахын тулд “ggplot2” болон “sf” (simple features) гэсэн...
  • R
  • 5 сар 11, 2024
dplyr нь R дээр дата боловсруулахад хамгийн их ашиглагддаг багц бөгөөд жишээгээр хэрхэн ашиглахыг энэ нийтлэлээр орууллаа.
  • R
  • 9 сар 13, 2020
error: