IELTS Writing Task 1 болон Task 2-д өндөр оноо авахад шаардлагатай бүтэц, аргачлал, хэллэг, жишээ бичвэрүүдийг нэг дор багтаасан практик цахим ном.
Энэхүү цахим ном нь IELTS-ийн Writing хэсэгт бэлтгэж буй суралцагчдад зориулан Task 1 болон Task 2-ын бичвэрийг зөв бүтэцтэй төлөвлөх, санаагаа логик дараалалтай илэрхийлэх, өгөгдөл болон өөрчлөлтийг зөв тайлбарлах, эсээний төрлөөс хамааран тохирох аргачлалыг ашиглахад чиглэнэ.
IELTS Writing Task 1 хэсэгт график, хүснэгт, диаграм, процесс болон газрын зурагт өгөгдсөн мэдээллийг хэрхэн зөв ойлгож, харьцуулж, гол чиг хандлагыг тодорхойлон академик хэлбэрээр бичихийг алхам алхмаар тайлбарлана. Тоо, хувь, өөрчлөлт, харьцуулалт болон төрөл бүрийн графикийг тайлбарлахад ашиглах практик аргачлал, томьёолол, жишээ бичвэрүүд багтсан.
IELTS Writing Task 2 хэсэгт Problem & Solution, Cause & Effect, Advantages & Disadvantages, Discussion, Opinion, Two-part зэрэг эсээний үндсэн төрлүүдийг хэрхэн таних, төлөвлөх, зөв бүтэцтэй бичихийг заана. Мөн санаануудыг хооронд нь уялдуулах linking words and phrases-ийг listing, addition, contrast, comparison, cause and effect, examples, alternatives зэрэг хэрэглээгээр нь системтэй тайлбарлана.
Энэхүү ном нь IELTS Writing-ийн суурь мэдлэгээ сайжруулахыг хүсэж буй суралцагчдаас эхлээд Band 6.0–7.0+ оноо авах зорилготой суралцагчдад ашиглахад тохиромжтой практик материал юм.
Data School нь өгөгдөл, хиймэл оюун ухааны академи бөгөөд практикт суурилсан цогц хөтөлбөрүүдийг бэлтгэн хүргэж байна. Бид хамгийн эрэлттэй технологи, мэргэжлийн ур чадваруудыг бүх түвшний хүмүүст хялбараар сурах боломжийг олгохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Өгөгдөл, хиймэл оюун ухаан, технологийн ур чадварыг гар утаснаасаа эзэмшээрэй.
©2026 Дата Аналитикс ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)