Computer Vision хөгжүүлэлт

AI, Computer Vision сонирхдог бол YOLO (You Only Look Once) загвар болон Roboflow платформыг заавал туршаад үзээрэй.

YOLO (Redmon et al., 2016), Single Shot MultiBox Detector буюу SSD (W. Liu et al., 2016), RetinaNet (Lin et al., 2018), болон EfficientDet (Tan et al., 2020) загварууд нь нэг шаттай обьект таних аргад ордог бөгөөд нэг алхамаар хүрээ тэмдэглэл (Bounding Box) болон ангилалын магадлалуудыг (Class Probability) шууд урьдчилан таамаглаж, бодит цагийн (Real-Time) боловсруулалт хийдэг сүүлийн үеийн компьютерийн хараан дээр суурилсан технологиудын гол суурь болж байна. YOLO-ийн олон хувилбарууд хөгжүүлэгдэж байгаа бөгөөд Ultralytics компани YOLO-н 11 дэхь хувилбарыг хамгийн сүүлд гаргасан. Ultralytics-ын хөгжүүлж буй YOLO загвар нь зураг, видео дээр ажиллаж обьект таних, сегментчилэх гэх мэт төрөл бүрийн даалгавруудыг гүйцэтгэх чадвартай.

Харин Roboflow компани нь Computer Vision-ы хөгжүүлэлтийг илүү хялбарчлах зорилгоор байгуулагдсан Startup бөгөөд Y-Combinator-т 2020 онд элссэн төдийгүй саяхан 40 сая ам.долларын Series B хөрөнгө оруулалт босгожээ.

Хэрэгтэй эх суралжууд:

YOLOv11 Github: https://github.com/ultralytics/ultralytics
YOLO Paper: https://arxiv.org/abs/1506.02640
Roboflow Dataset and Pre-trained models: https://roboflow.com/universe
Roboflow YouTube: https://www.youtube.com/@Roboflow
Roboflow news: https://blog.roboflow.com/series-b/

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны (AI) загваруудын хөгжүүлэлт нь илүү хүчирхэг, олон төрлийн өгөгдөл боловсруулах чадвартай болж байна. Google DeepMind-ийн...
  • AI
    ,
    Судалгаа
  • 3 сар 14, 2025
Apple-ийн M1, M2, M3 чипүүд нь Neural Engine болон Metal API-г ашиглан гүн сургалтын загваруудыг үр ашигтайгаар сургах боломжийг олгодог....
  • AI
    ,
    Software Engineering
  • 3 сар 7, 2025
DeepSeek компани DeepSeek-R1 загвараа зарласнаар логик сэтгэлгээ шаардсан даалгаварт зориулсан хиймэл оюуны хөгжүүлэлтийн өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч болж байна. Энэ нь...
  • AI
    ,
    Судалгаа
  • 2 сар 5, 2025