НүүрБүх контентЦахим номХувь хүний хөгжилIELTS бичгийн чадвар (Цахим ном)

IELTS бичгийн чадвар (Цахим ном)

Үнэ
39,000₮19,000₮
Хямдрал дуусахад
00d :
00h :
00m :
00s

IELTS Writing Task 1 болон Task 2-д өндөр оноо авахад шаардлагатай бүтэц, аргачлал, хэллэг, жишээ бичвэрүүдийг нэг дор багтаасан практик цахим ном.

Энэхүү цахим ном нь IELTS-ийн Writing хэсэгт бэлтгэж буй суралцагчдад зориулан Task 1 болон Task 2-ын бичвэрийг зөв бүтэцтэй төлөвлөх, санаагаа логик дараалалтай илэрхийлэх, өгөгдөл болон өөрчлөлтийг зөв тайлбарлах, эсээний төрлөөс хамааран тохирох аргачлалыг ашиглахад чиглэнэ.

IELTS Writing Task 1 хэсэгт график, хүснэгт, диаграм, процесс болон газрын зурагт өгөгдсөн мэдээллийг хэрхэн зөв ойлгож, харьцуулж, гол чиг хандлагыг тодорхойлон академик хэлбэрээр бичихийг алхам алхмаар тайлбарлана. Тоо, хувь, өөрчлөлт, харьцуулалт болон төрөл бүрийн графикийг тайлбарлахад ашиглах практик аргачлал, томьёолол, жишээ бичвэрүүд багтсан.

IELTS Writing Task 2 хэсэгт Problem & Solution, Cause & Effect, Advantages & Disadvantages, Discussion, Opinion, Two-part зэрэг эсээний үндсэн төрлүүдийг хэрхэн таних, төлөвлөх, зөв бүтэцтэй бичихийг заана. Мөн санаануудыг хооронд нь уялдуулах linking words and phrases-ийг listing, addition, contrast, comparison, cause and effect, examples, alternatives зэрэг хэрэглээгээр нь системтэй тайлбарлана.

Цахим номын онцлог:

  • IELTS Writing Task 1, Task 2-ыг нэг дор системтэйгээр сурах
  • Бичвэр төлөвлөх, бүтэц байгуулах guiding formula-тай
  • График, хүснэгт, процесс, map болон combination graphics тайлбарлах аргачлалтай
  • Task 2-ын эсээний үндсэн төрлүүдийг тус бүрээр нь тайлбарласан
  • Санаагаа логик холбоосоор холбох олон төрлийн хэллэгийн сан
  • Жишээ бичвэрүүдээр дамжуулан зөв бүтэц, хэл найруулгыг ойлгох боломжтой
  • IELTS Writing-д өөрийн бичвэрийг бие даан хөгжүүлэхэд зориулсан практик гарын авлага

Дагалдах материалууд:

  • IELTS Writing Task 1 ebook.pdf (110 хуудас)
  • IELTS Writing Task 2 ebook.pdf (114 хуудас)

Энэхүү ном нь IELTS Writing-ийн суурь мэдлэгээ сайжруулахыг хүсэж буй суралцагчдаас эхлээд Band 6.0–7.0+ оноо авах зорилготой суралцагчдад ашиглахад тохиромжтой практик материал юм.

error:
Back to top

Номын бүлгүүд

Агуулга

  • 4 бүлэг
  • 0 Сорил