Back to posts Deep Learning, NLP, Computer Vision-ы ТОП сангууд Нийтэлсэн Data School 2 мин 671 Deep Learning 2021.06.16 Share this post DEEP LEARNING САНГУУД 1. Tensorflow Stars: 157k, Commits: 112k, Contributors: 3k TensorFlow бол машин сургахад зориулсан үнэгүй, нээлттэй эхийн програм хангамжийн сан бөгөөд гүнзгий мэдрэлийн сүлжээг (Deep Neural Network) сургах, хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд ашиглагдаж буй хамгийн түгээмэл сан юм. TensorFlow-ийг Google Brain баг Google-ийн дотоод хэрэглээнд зориулж боловсруулсан ба 2015 онд Apache License 2.0-ийн дагуу гарсан. 2. Keras Stars: 51.4k, Commits: 5.5k, Contributors: 878 Keras нь Python дээр бичигдсэн, TensorFlow -н дээр ажилладаг гүнзгий сургалтын API ба өргөн хэрэглэгддэг мэдрэлийн сүлжээний layers, objectives, activation functions, optimizer-г агуулдаг. Зураг, текстийн өгөгдөлтэй хялбараар ажиллах боломжийг олгодог. 3. PyTorch Stars: 48.9k, Commits: 37k, Contributors: 1.8k PyTorch нь Facebook AI Research – с хөгжүүлсэн гүнзгий сургалтын сан бөгөөд Computer Vision, эх хэл боловсруулалт (NLP) зэрэгт түгээмэл ашиглагдаж буй. ЭХ ХЭЛ БОЛОВСРУУЛАЛТЫН (NLP) САНГУУД 4. NLTK Stars: 9.9k, Commits: 14k, Contributors: 339 NLTK — the Natural Language Toolkit нь эх хэл боловсруулалтад зориулсан сан бөгөөд текст ангилах, салгах, өгүүлбэрийн бүтцийг ойлгох, задлах гэх мэт олон төрлийн хэрэглээтэй. 5. spaCy Stars: 20.7k, Commits: 14.5k, Contributors: 531 spaCy нь Python дээр бичигдсэн ахисан түвшний эх хэл боловсруулалтын сан бөгөөд named entity recognition, part-of-speech-tagging, dependency parsing, sentence segmentation, text classification зэргийг хийж гүйцэтгэхэд зориулсан бүрэлдэхүүн хэсгүүдтэй. 6. Transformers (HuggingFace) Stars: 47.3k, Commits: 7k, Contributors: 871 🤗 Transformers нь 100 гаруй хэл дээр текст, өгүүлбэрийг ангилах, асуултанд хариулах, нэгтгэн дүгнэх, орчуулах, текст үүсгэх гэх мэт хүний хэлийг ойлгох, боловсруулах даалгаврыг гүйцэтгэхэд зориулсан олон мянган загваруудыг агуулсан хамгийн түгээмэл сан билээ. COMPUTER VISION САНГУУД 7. OpenCV Stars: 55k, Commits: 30k, Contributors: 1281 OpenCV (Open Source Computer Vision Library) real-time computer vision-д зориулсан сан ба зураг болон видео боловсруулалтын олон функцуудыг агуулсан. 8. TorchVision Stars: 9.3k, Commits: 1.8k, Contributors: 402 TorchVision нь Pytorch-н Computer Vision-д зориулсан сан ба түгээмэл датасетүүд, загварууд, зураг хувиргах, боловсруулах хэрэгслүүдийг агуулсан. 9. Scikit-Image Stars: 4.4k, Commits: 12.7k, Contributors: 426 Scikit-Image нь Python програмчлалын хэлний зураг боловсруулах сан юм. Энэ санд зургийг сегментчилэх, хувиргалт хийх, зурагнаас онцлог шинж чанарыг тодорхойлох гэх мэт алгоритмууд багтана. Өмнөх Дата аналистийн мэргэжлийн ур чадварууд Дараагийн Power BI дээр таамаглал хийх Бусад нийтлэлүүд Mac M1, M2, M3 GPU-г гүн сургалтанд ашиглах Apple-ийн M1, M2, M3 чипүүд нь Neural Engine болон Metal API-г ашиглан гүн сургалтын загваруудыг үр ашигтайгаар сургах… 4m 119 Activation функцүүд Deep Learning-д идэвхижүүлэлтийн функцүүд (activation functions) нь нейронуудын гаралтыг өөрчлөх буюу шилжүүлэх замаар нейрон сүлжээний сургалтын чадварыг сайжруулахад… 1m 1,391 Deep Learning загварууд Мэдрэлийн сүлжээ (Neural Networks) нь хиймэл оюуны (AI) нэгэн төрлийн загвар бөгөөд өгөгдлийг шинжилж, сургалтаар дамжуулан олон төрлийн… 5m 1,641 Хуваалцах Сошиал сувгууд руу хуваалцах Share: Линк хуулах Copy link
Mac M1, M2, M3 GPU-г гүн сургалтанд ашиглах Apple-ийн M1, M2, M3 чипүүд нь Neural Engine болон Metal API-г ашиглан гүн сургалтын загваруудыг үр ашигтайгаар сургах… 4m 119
Activation функцүүд Deep Learning-д идэвхижүүлэлтийн функцүүд (activation functions) нь нейронуудын гаралтыг өөрчлөх буюу шилжүүлэх замаар нейрон сүлжээний сургалтын чадварыг сайжруулахад… 1m 1,391
Deep Learning загварууд Мэдрэлийн сүлжээ (Neural Networks) нь хиймэл оюуны (AI) нэгэн төрлийн загвар бөгөөд өгөгдлийг шинжилж, сургалтаар дамжуулан олон төрлийн… 5m 1,641