Эрдэмтэд хиймэл оюун ухааны тодорхойлолт, хөгжүүлэлтийг ангилахдаа 4 өөр ялгаатай байдлаар хуваан авч үздэг. Ингэхдээ хүний гүйцэтгэл (Human Performance) болон туйлын зорилго (ideal performance) болон “сэтгэн бодох” ба “үйлдэл, зан төлөв” гэсэн хэмжээсүүдээр тодорхойлдог. Тэгвэл энэ нийтлэлээрээ эдгээрийг нарийвчлан тус бүрийг тайлбарлая.
1. Thinking Humanly (Хүн шиг сэтгэн бодох)
- Арга зүй: Cognitive Modelling Approach (Танин мэдэхүйн загварчлал).
- Судалгааны чиглэл: Хүний оюун санааны процессыг дуурайж, сэтгэцийн үйл ажиллагааг загварчлах.
- Холбоотой шинжлэх ухаан: Cognitive Science (Танин мэдэхүйн шинжлэх ухаан).
- Жишээ: Хүний тархины үйл ажиллагааг дуурайлган суралцах системүүд, танин мэдэхүйн роботик.
2. Thinking Rationally (Зөв зүйлийг сэтгэн бодох)
- Арга зүй: Law of Thought Approach (Сэтгэлгээний хууль).
- Судалгааны чиглэл: Логикт суурилан бодлого бодох, оновчтой шийдвэр гаргах.
- Холбоотой шинжлэх ухаан: Logical Science (Логикийн шинжлэх ухаан).
- Жишээ: Логик суурилсан мэдлэгийн график, логиктой холбоотой хиймэл оюуны алгоритмууд.
3. Acting Humanly (Хүн шиг үйлдэл хийх)
- Арга зүй: The Turing Test Approach (Тюрингийн тест).
- Судалгааны чиглэл: Хүний зан төлөвийг дуурайж, хэл ойлгох, орчинд үйлдэл хийх.
- Технологи:
- Natural Language Processing (Хэл боловсруулах).
- Knowledge Representation (Мэдлэг хураангуйлах).
- Automated Reasoning (Автомат дүгнэлт гаргах).
- Machine Learning (Машин сургалт).
- Computer Vision (Компьютерийн хараа).
- Robotics (Роботик).
- Жишээ: Хүний хийдэг зүйлийг хийх чадвартай тусгайлсан AI системүүд. Машин орчуулга, зураг ангилах, обьект таних системүүд гэх мэт.
4. Acting Rationally (Зөв, оновчтой үйлдэл хийх)
- Арга зүй: The Rational Agent Approach (Оновчтой агентын арга барил).
- Судалгааны чиглэл: Орчны өгөгдөлд үндэслэн хамгийн оновчтой шийдвэр гаргаж, үйлдэл хийх, Reinforcement Learning.
- Жишээ: Автомат жолоодлоготой машин, хөрөнгө оруулалтын AI агент.
Дүгнэлт
Эдгээр чиглэлүүд нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэх онолын болон практик суурийг бүрдүүлдэг. “Хүн шиг сэтгэх”, “зөв оновчтой сэтгэх”, “хүн шиг үйлдэх”, “зөв, оновчтой үйлдэл хийх” гэсэн дөрвөн хүрээ нь хиймэл оюуныг ойлгох, хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.