Power BI DAX ашиглан KPI үзүүлэлтүүд боловсруулах (Project)
Энэхүү практик төсөл нь лавлах төвийн өгөгдөл дээр ажиллаж, тухайн бизнесийн гүйцэтгэлийг үнэлэх, хянахад ашиглагддаг KPI буюу Гүйцэтгэлийн Үндсэн Үзүүлэлтүүд-ийг тооцоолох, Power BI ашиглан визуалчлах ур чадварыг олгоход чиглэгдсэн. Та лавлах төвийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах нарийвчилсан KPI-уудыг задгай өгөгдлөөс хэрхэн гаргах талаар суралцаж, DAX томъёо ашиглан тооцож сурах болно.
Юу сурах вэ?
- KPI-уудын талаар ойлголттой болох, тэдгээрийг бизнесийн гүйцэтгэлийг сайжруулахад хэрхэн ашиглахыг сурах
- DAX томъёо ашиглан KPI-уудыг Power BI дээр тооцоолж, хэрэгжүүлэх.
- Лавлах төвийн гүйцэтгэлийг сайжруулахад чухал Advanced KPI-уудыг бодож гаргах.
- Power BI дээр өгөгдлийг графикаар дүрслэх, задгай өгөгдлөөс төрөл бүрийн үзүүлэлтийг тооцож сурах.
Шаардлага:
- “Power BI Дашбоард” сургалтыг үзсэн байх эсвэл Power BI-н зохих мэдлэгтэй байх.
Сургалтын хөтөлбөр
- МОДУЛ 1. БЭЛТГЭЛ АЖЛУУД
- МОДУЛ 2: KPI-УУДЫГ DAX АШИГЛАН ТООЦООЛОХ
- МОДУЛ 3: АХИСАН ТҮВШНИЙ KPI БОЛОН DAX
Багцаар нь үзэх
Уг сургалт нь доорх багцуудад харьяалагддаг сургалт юм. Иймд багцаар нь авч үзвэл илүү үр дүнтэй бөгөөд санхүүгийн хувьд хэмнэлттэй.
Премиум багц
Excel, BI, дата анализ, өгөгдлийн шинжлэх ухаан, машин сургалт, гүн сургалт, хувь хүний хөгжлийн цогц сургалтуудыг багтаасан ПРЕМИУМ багцыг танд санал болгож байна. Багцын…



