“Дата Аналист” танхимын сургалт
“ДАТА АНАЛИСТ” ТАНХИМЫН СУРГАЛТ – Мэргэжлийн Дата Аналистууд бэлтгэх танхимын эрчимжүүлсэн сургалт. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшиж, "Дата...
Парк Плэйс Оффис, 5 давхар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, УБ хот
Тухай
Багш
“ДАТА АНАЛИСТ” ТАНХИМЫН СУРГАЛТ – Мэргэжлийн Дата Аналистууд бэлтгэх танхимын эрчимжүүлсэн сургалт. Анги дүүргэлт ердөө 10 хүн. Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах ур чадваруудыг эзэмшиж, “Дата Аналист” мэргэжлийн карьераа эхлүүлээрэй.
Хөтөлбөрт хамрагдсанаар юу сурах вэ?
- Data Analytics Methodology: Өгөгдлөөс мэдлэг гарган авах арга зүй, практик ур чадварууд.
- Excel Дата Анализ: Өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, томъёо, функц ашиглах, Pivot Table, төрөл бүрийн графикууд байгуулах, дата анализ хийх.
- Power BI хөгжүүлэлт: Бизнес аналитик, дашбоард хөгжүүлэлт, DAX, өгөгдлийн загварчлал хийж сурах.
- Tableau Дашбоард: Төрөл бүрийн тооцоолол, дүрслэл график, интерактив тайлан боловсруулах
- Өгөгдлийн сан ба SQL: Өгөгдлийн сан дээр Query бичих, query ашиглан төрөл бүрийн асуудлуудыг шийдвэрлэх
- Python программчлал: Өгөгдөл боловсруулах (Pandas, NumPy), өгөгдөл дүрслэх (Matplotlib, Seaborn), шинжилгээ хийх аргууд.
- Capstone төсөл: Дата Аналистын практик ур чадвар эзэмших Capstone төсөл, өөрийн Portfolio-г үүсгэх.
- AI үндэс, хэрэглээ: AI технологийн системтэй ойлголттой болж Дата Аналистуудын хувьд хэрхэн үр дүнтэй ашиглаж, бүтээмжээ дээшлүүлэх арга зүй.
Хөтөлбөрийн онцлох давуу талууд
- Танхимын сургалт – Та мэргэжлийн багш нарын зөвлөгөө, зааврын дагуу танхимаар суралцаж, бодит ур чадвар эзэмшинэ.
- Онлайн дэмжлэг – Data School вебсайт болон гар утасны апп дээрх сургалтуудын 1 жилийн эрх үнэгүй дагалдана.
- Практикт суурилсан – Онол 20%, Практик 80% зарчмаар бодит өгөгдөл дээр ажиллан, асуудал шийдвэрлэнгээ сурах болно.
- Ажлын бодит кейсүүд – Компанийн бизнес анализ хийх жишээ өгөгдлүүдтэй ажиллана.
- Capstone төсөл – Portfolio-доо оруулах бодит төсөл, даалгавруудыг хийж гүйцэтгэнэ.
- “Дата Аналист” танхимын сургалтын Сертификат Англи, Монгол хэл дээр дагалдана.
Хэнд зориулсан бэ?
- Мэргэжилтнүүд: Бизнес, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг болон бусад мэргэжлээс ДАТА АНАЛИСТ болохоор зорьж буй мэргэжилтнүүд
- Анхлан суралцагчид: Анхан шатны мэдлэггүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч сурах чин хүсэлтэй хүмүүс
- Оюутнууд: Оюутан сурагчид, шинэ төгсөгчид.
Хичээллэх хуваарь:
- Бүртгэл хаагдсан. Одоогоор шинэ элсэлт зарлагдаагүй байна.
- Сургалт онол 20%, практик 80% зарчмаар явагдах ба бодит өгөгдөл дээр асуудал шийдвэрлэх, шинэ технологиудыг сууриар нь сонирхолтой байдлаар сурах, багийн ажил, мэргэжил карьерийн түвшинд амжилттай ажиллах зөвлөгөө гэх мэт олон боломжууд таныг хүлээж байна.
- Долоо хоног бүр хичээлтэй холбоотой гэрийн даалгавар, дасгалууд хийх ба нэмэлтээр Capstone төсөл хийж сурсан зүйлээ баталгаажуулна.
Багш нар
- Data School – ыг үүсгэн байгуулагч мэргэжлийн багш нар хөтөлбөрийг удирдан явуулна.
Байршил
- Сургалт орох байршил: Парк Плэйс Оффис, 5 давхар, 504 тоот, СБД, 1-р хороо, УБ хот.

Багшийн тухай
С.Загарсүрэн нь Data School-г үүсгэн байгуулагч бөгөөд ахлах дата аналистаар болон Data Science баг удирдан ажиллаж байсан туршлагатай. МУИС-г Эдийн засагч-Статистикч мэргэжлээр, Австрали улсын Сиднейн Технологийн Их Сургуулийг өгөгдлийн ухаан, хиймэл оюун ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн. Дата аналитикс болон хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Үнэлгээ
3,600,000₮
Танхимын сургалт
Анги дүүргэлт: 10 хүн
Багийн ажил
Практик ур чадвар
Сертификат
0%
Санал болгох
Орчин үеийн вэб хөгжүүлэлтийн үндэс суурийг эхнээс нь! Энэхүү цахим номноос та вэб сайт бүтээхэд шаардлагатай гурван гол технологийг бодит жишээ, дасгал ажлууд болон энгийн тайлбарын хамт суралцана.
Үнэгүй
Энэхүү Machine Learning Capstone Project нь машин сургалтын онолыг бодит дата дээр хэрэгжүүлж, асуудал шийдэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Суралцагчид бодит өгөгдөл дээр ажиллан, өгөгдөл бэлтгэхээс эхлэн загвар боловсруулж, дүгнэлт хийх...
99,000₮
Энэ сургалт нь Excel ашиглан дата анализ хийх цогц ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн. Та өгөгдөл цэвэрлэх, боловсруулах, хүснэгт, график ашиглан өгөгдлийг ойлгомжтой дүрслэхээс эхлээд магадлал, тархалт, корреляци, итгэх завсрын үнэлгээ,...
80,000₮
Энэхүү Data Analyst Capstone Project нь дата аналитикийн бодит кейс дээр ажиллах замаар практик ур чадвар хөгжүүлэх зорилготой. Суралцагчид бодит өгөгдөл дээр анализ хийж, дата анализын аргуудыг ашиглан өгөгдлөөс үнэ...
99,000₮
3,600,000₮