ПРЕМИУМ БАГЦ

Data School дээрх нийт 11 сургалт руу хандах эрхтэй Premium багцыг авахын тулд доорх зааврын дагуу төлбөрөө шилжүүлэн бүртгүүлээрэй. Бүртгүүлэхийн өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу.

Төлбөр шилжүүлэх

Хаан болон Голомт банкны аль нэг данс руу төлбөрөө шилжүүлнэ.
📝 Хаан Банк: 5115094336
📝 Голомт Банк: 1415128978
📝 Дансны нэр: Дата Аналитикс ХХК
📝 Сургалтын төлбөр (НӨАТ орсон дүн):      
   6 сарын эрх: 199'000₮
   1 жилийн эрх: 299'000₮
📝 Гүйлгээний утга: О.Нэр, Утасны дугаар, Premium.

Сайтад нэвтрэн сургалтаа үзэх

Веб сайтны баруун дээд буланд байрлах НЭВТРЭХ хэсэг рүү орж сайт руу нэвтэрнэ. Хэрэв та өмнө нь бүртгүүлсэн бол бүртгэлтэй хаягаараа нэвтрээрэй.
Өмнө нь бүртгүүлээгүй бол ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ сонголтыг хийж сайтад бүртгүүлэх шаардлагатай. Нэвтэрсний дараа бид таны сургалтын эрхүүдийг идэвхижүүлж өгснөөр та сургалтаа үзэх боломжтой болно.

Багц сургалт

Data School - н бэлтгэсэн цогц сургалтуудыг багцаар нь үзэх эрх

Урт хугацаа

Бүх хичээлээ 6 сар эсвэл 1 жилийн хугацаанд үзэх эрх

Сертификат

Амжилттай дуусгасан бүх сургалтын сертификатыг авах боломжтой.

Гарын авлага

Цэгцтэй бэлдсэн гарын авлагуудыг татаж авах боломжтой.

PREMIUM БАГЦЫН НӨХЦӨЛ

                                                                                                         Нийтлэг үндэслэл

Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үг хэллэгийг дараах байдлаар ойлгоно.

“Платформ” гэж үйлчилгээ үзүүлэгч талын онлайн сургалт явуулах веб сайт болон гар утасны АПП-ыг,

“Премиум багц” гэж Data School-н бэлтгэсэн Хавсралт 1 дэхь сургалтууд руу хандах эрхийг тус тус хэлнэ. 

Нэг. Премиум эрхийн төрөл

1.1.  “Премиум багц” нь 6 сар болон 12 сарын эрх гэсэн 2 төрөлтэй байна.

1.2.  Тухайн суралцагч эрх нээлгэсэн өдрөөс хойш 6 болон 12 сарын хугацаанд хүчинтэй байна.

Хоёр. Төлбөр тооцоо

         2.1.      6 сарын эрх нь 199,000 /Нэг зуун ерэн есөн мянга/ төгрөг, НӨАТ орсон дүн.

         2.2. 12 сарын эрх нь 299,000 /Хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөг, НӨАТ орсон дүн бөгөөд суралцагч тал төлбөрийг 100% шилжүүлсний дараа үйлчилгээ үзүүлэгч тал суралцагчийн сургалтын эрхийг идэвхижүүлж өгнө. 

Гурав. Суралцагч талын эрх, үүрэг

3.1. Суралцагч нь эрх хүчинтэй байх 6 болон 12 сарын хугацаанд платформ дээрээс бүх хичээлүүдээ бүрэн үзэж дуусгах үүрэгтэй.

3.2. Платформ руу хандах и-мэйл, нууц үгийн аюулгүй байдлыг суралцагч өөрөө хариуцах ба бусад хүмүүс дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.3. Үйлчилгээ үзүүлэгч талын бэлтгэсэн видео хичээлүүдийг хуулбарлаж авах, сургалтын материалуудыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, худалдан борлуулахыг хориглоно.

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг

4.1. Премиум эрхийг суралцагчид Data School платформ дээр идэвхижүүлж өгөх, сургалтын эрх идэвхитэй байх 6 болон 12 сарын хугацаа дууссаны дараа эрхийг хаах.

4.2. Сургалтыг цахимаар явуулах ба хэвийн явуулах нөхцөлийг бүрэн хангаж, сургалтад оролцогсдын асуултад хариулж, сургалттай холбоотой асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байх. 

4.3. Сургалтын дагалдах материалуудыг олгох.

4.4. Суралцагсдад хичээлийг бүрэн үзэж дуусгасан тохиолдолд системээс сертификат олгох.

4.5. Суралцагчийн хувийн зохион байгуулалтаас шалтгаалан хугацаандаа хичээлүүдээ үзэж дуусгаагүй тохиолдолд сургалтын эрхийг дахин сунгаж өгөх үүрэг хүлээхүгүй.

Тав. Хариуцлага

5.1. Үйлчилгээний явцад үүссэн маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

Хавсралт 1.

 

 

Premium багцад хамаарах сургалтын жагсаалт

 

Сургалтын нэр

1

Бизнес Excel 1.0

2

Power BI  Дашбоард

3

Дата анализ SPSS

4

Дата анализ R

5

Дата анализ Stata

6

Data Science Python

7

Kaggle Machine Learning

8

Tableau Дашбоард

9

SQL Дата Анализ

10

Excel VBA Автоматжуулалт

11

Машин сургалтын үндэс

Шинэчилэгдсэн огноо: 2023/03/28

Дата анализын цогц сургалтууд

Business Excel 1.0 | Excel VBA Макро | Power BI Дашбоард | Tableau Дашбоард | SQL Дата Анализ | Дата анализ SPSS | Дата анализ R | Дата анализ Stata | Data Science Python | Kaggle Machine Learning | Машин сургалтын үндэс

Үнэгүй сургалтууд

Excel анхан шат | Python анхан шат | Хиймэл оюун ба өгөгдөл | AWS үүлэн тооцоолол