PREMIUM

DATA SCHOOL PREMIUM ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

                                                                                                               Нийтлэг үндэслэл

Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үг хэллэгийг дараах байдлаар ойлгоно.

“Платформ” гэж үйлчилгээ үзүүлэгч талын онлайн сургалт явуулах веб сайтыг,

“Премиум эрх” гэж Data School-н бэлтгэсэн Хавсралт 1 дэхь сургалтууд руу хандах эрхийг тус тус хэлнэ. /Жич: Гуравдагч байгууллагын бэлдсэн сургалтууд хамаарахгүй/.

Нэг. Премиум эрхийн төрөл

1.1.  “Премиум эрх” нь 6 сар болон 12 сарын эрх гэсэн 2 төрөлтэй байна.

1.2.  Тухайн суралцагч эрх нээлгэсэн өдрөөс хойш 6 болон 12 сарын хугацаанд хүчинтэй байна.

Хоёр. Төлбөр тооцоо

         2.1.      6 сарын эрх нь 199,000 /Нэг зуун ерэн есөн мянга/ төгрөг, НӨАТ орсон дүн.

         2.2. 12 сарын эрх нь 299,000 /Хоёр зуун ерэн есөн мянга/ төгрөг, НӨАТ орсон дүн бөгөөд суралцагч тал төлбөрийг 100% шилжүүлсний дараа үйлчилгээ
үзүүлэгч тал суралцагчийн сургалтын эрхийг идэвхижүүлж өгнө.
 

Гурав. Суралцагч талын эрх, үүрэг

3.1. Суралцагч нь эрх хүчинтэй байх 6 болон 12 сарын хугацаанд платформ дээрээс бүх хичээлүүдээ бүрэн үзэж дуусгах үүрэгтэй.

3.2. Платформ руу хандах и-мэйл, нууц үгийн аюулгүй байдлыг суралцагч өөрөө хариуцах ба бусад хүмүүс дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.3. Үйлчилгээ үзүүлэгч талын бэлтгэсэн видео хичээлүүдийг хуулбарлаж авах, сургалтын материалуудыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах,
худалдан борлуулахыг хориглоно.

Дөрөв. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх, үүрэг

4.1. Премиум эрхийг суралцагчид Data School платформ дээр идэвхижүүлж өгөх, сургалтын эрх идэвхитэй байх 6 болон 12 сарын хугацаа дууссаны дараа эрхийг хаах.

4.2. Сургалтыг цахимаар явуулах ба хэвийн явуулах нөхцөлийг бүрэн хангаж, сургалтад оролцогсдын асуултад хариулж, сургалттай холбоотой асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байх. 

4.3. Сургалтын дагалдах материалуудыг олгох.

4.4. Суралцагсдад хичээлийг бүрэн үзэж дуусгасан тохиолдолд системээс сертификат олгох.

4.5. Суралцагчийн хувийн зохион байгуулалтаас шалтгаалан хугацаандаа хичээлүүдээ үзэж дуусгаагүй тохиолдолд сургалтын эрхийг дахин сунгаж өгөх үүрэг хүлээхүгүй.

Тав. Хариуцлага

5.1. Үйлчилгээний явцад үүссэн маргааныг Талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

Хавсралт 1.

 

 

Premium эрхэд хамаарах сургалтын жагсаалт

 

Сургалтын нэр

1

Бизнес Excel 1.0

2

Power BI  Дашбоард

3

Дата анализ SPSS

4

Дата анализ R

5

Дата анализ Stata

6

Data Science Python

7

Kaggle Machine Learning

8

Tableau Дашбоард

Огноо: 2022/3/1