
Судалгаа, статистик багц
Судалгаа шинжилгээний ажил болон бакалавр, магистрын дипломын ажил бичиж байгаа хүмүүст зориулан уг багцыг санал болгож байна. Статистикийн үндэс сургалтаар судалгаа шинжилгээний ажлын статистик шинжилгээний хэсэгт хэрэг болох онолын үндсэн ойлголтуудыг сурах болно. Мөн статистикийн шинжилгээний аргууд болох Дискрептив статистик (Descriptives), үр дүнгийн хүснэгтүүд (Crosstabs), график байгуулах, бүлгүүдийн дунджийн тухай шинжүүрүүд (t-tests), Вариацын шинжилгээ (ANOVA), найдвартай байдлын шинжилгээ (Reliability Analysis, Cronbach Alpha), Корреляци, Шугаман регресс, Логистик регресс, Факторын шинжилгээ зэргийг SPSS программ дээр хэрхэн хийхийг практикаар сурна. Дата анализ Stata сургалтаар уг программ дээр өгөгдөл боловсруулах, шинжилгээ хийх аргуудыг эзэмшин, судалгаа шинжилгээний ажлын цогц мэдлэг, практик ур чадварыг сурах болно.