VBA / Macro нь Excel дээр хийхэд төвөгтэй томъёо тооцооллыг программчлалын тусламжтайгаар хялбар хийх, дахин давтагддаг ажлуудаа автоматжуулах, гар ажиллагааг багасгах, цаг хугацаа хэмнэх зэрэгт ашиглагддаг олон давуу талтай. Бид та бүхэнд VBA/Macro – г хамгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан, практик жишээ, дасгалууд дээр үндэслэн Maкро бичиж сурах боломжийг энэхүү сургалтаараа олгож байна.
Visual Basic for Applications – Excel VBA нь автоматжуулалт хийхэд зориулагдсан обьект хандалтат программчлалын хэл юм.